Канадыг сонгох нь

Канад нь цэвэрхэн бас найрсаг хотууд болон дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их дээд сургуил, коллежууд, мөн бизнесийн таатай орчин болон тогтвортой ажилын байр мөн ажлын байрны өргөн боломжтой дэлхий дээрх цөөхөн хэдэн олон үндэстэн, ястануудын орнуудын нэг юм. Канад нь Их 7-гын (G-7) гишүүн орнуудын нэг бөгөөд эдийн засгийн өсөлтөөрөө 2003 аас 2012 онуудад тасралтгүй тэргүүлсэнээс гадна, амьдралын таатай орчин, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ Их 20-ын (G-20) орнуудын дунд өнөөг хүртэл удаалсаар байна.

Хэрэв та Франц хэлтэй бол

Франц хэл нь Канадын албан ёсны 2 (English & French) хэлний нэг бөгөөд. Францаар ярьдаг хүмүүс дан ганц Кебек (Quebec) мужаар тогтохгүй Канад даяараа оршин суудаг байна.

Том бөгөөд тогтвортой эдийн засаг

Өмнө дурдсанчлан, Канад нь зах зээлийн өргөн цар хүрээ болон элбэг ажилын байрны боломжоор хангахаас гадна, ажилгүйдэлийн түвшин бага ба мөн инфляцын түвшин тогтвортой. Иновац, бизнесийн болон татварын таатай орчин нөхцөл нь бизнес эрхлэгчдийг татахаас гадна, санхүүгийн дэмжлэг, бизнесийн зээлийн олдоц, зээлийн бага хүү гэх мэт нь ажил олгочдын хувьд диваажин юм.

Аюулгүй бөгөөд амьдралын таатай нөхцөл байдал

Канадад ирсэнээр дэлхийн түвшиний боловсрол, аюулгүй бөгөөд амьдралын таатай нөхцөл байдал, мөн чанартай төлбөргүй эрүүл мэндийн даатгалд (нүд шүд 2-оос бусад) хамрагдадгаас гадна. Олон төрлийн нийгэмийн халамж нь та болон таны гэр бүлийг амжилтанд хүрэхэд дэмжинэ. Мөн Канад нь хүний эрх, эрх чөлөө, шударга шүүх, болон хүн болгон тэгш эрхээр хангагдадгаас гадна, тайван амгалан орчин, мөн гэмт хэрэгийн гаралт маш бага байдаг байна.

 

Канадын визний ерөнхий төрлүүд:

(Канадын гаднаас хүсэх)

·         Зорчих (Visit) буюу түр оршин суух виз (temporary visitor visa)

·         Цагаачлах (Immigrate) буюу байнгын оршин суух виз (permanent resident visa)

·         Ажиллах (Work) буюу түр ажиллах виз (temporary worker visa)

·         Сурах (Study) буюу сургалтын виз (international student visa)

Өөр ерөнхий төрлүүд:

(Канад дотроосоо хүсэж болох)

·         Гэр бүлийн ангилал (Family class) буюу гэр бүлийн гишүүддээ виз хүсэх

·         Дөрвөх (Refugee claim) буюу дөрвөгчийн статус хүсэх

·         Орогнол (Asylum claim) буюу орогнол хүсэх

 

 

 

 

 

нь дараах виз хүсэгчдэд хамааран үүнд: аялалын виз, бизнесийн виз, дамжин өнгөрөх виз, хүүхэд болон ач зээ дээрээ зорчих виз ба мөн эцэг эх, эмээ өвөөгийн супер виз

нь дараах виз хүсэгчдэд хамааран үүнд: Express Entry, Family sponsorship, Provincial nominees, Quebec-selected skilled workers, Atlantic Immigration Pilot, Caregivers, Start-up Visa, Self-employed, Rural and Northern Immigration Pilot, Agri-Food Pilot, Refugees, Appeal the negative immigration decision

Comments